Байгалийн түүхийн музейтэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
gaamaa

2023 оны 11 дүгээр сарын 29-нд БуХС-ийн захирал А.Энхбат, Байгалийн түүхийн музейн захирал И.Будбаяртай ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ гарын үсэг зурав.

Байгаль- соёлын өвийн судалгаа, маркетингийн салбарт хамтран ажиллах, сэргээн засварлалт, лабораторийн нарийвчилсан шинжилгээ хийх, мэргэшүүлэх болон ахисан шатны дотоод гадаад сургалтад ажилтнуудаа хамруулах,  судалгаанд суурилсан шинжлэх ухаан, танин мэдэхүйн лекц, семинар, боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр эрх тэгш, түншлэлийн зарчимд тулгуурласан хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр харилцан тохиролцож энэхүү санамж бичгийг байгуулав.

 

  • Байгалийн өвийн хадгалалт хамгаалалтын орчны суурь болон төрөлжсөн судалгааг хамтран зохион байгуулах
  • Музейн олдвор хэрэглэгдэхүүн, үзмэр цуглуулгыг мэргэжлийн түвшинд судалж, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах, сэргээн засварлах олон нийтэд таниулан сурталчлах
  • Боловсон хүчнийг чадавхижуулах зорилгоор түүх, соёлын өв, археологийн чиглэлээр дотоод, гадаад мэргэжилтэн солилцооны хөтөлбөр,онолын ба практик мэдлэг олгох болон олон улсын байгууллагаас зохион явуулдаг сургалтуудад музейн мэргэжилтнүүдийг хамруулах хамтарч ажиллах

Энэхүү санамж бичгийг 5 жилийн хугацаатай байгуулав.