ОНХА хөтөлбөрийн 2-р курсын оюутнууд “Сэтгүүл зүйн үндэс” хичээлийн хүрээнд телевиз, радиогийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцахаар “Гандан ТВ”, “Лавайн эгшиг” радио дээр очлоо.
Монголчуудын соёл, өв уламжлал, сэтгэлгээний суурь болсон шашин шүтлэг, сүсэг бишрэлийг ирээдүй хойч үедээ өвлүүлж, танин мэдэхүй, түүх, бизнес, шинжлэх ухаан, эрүүл мэнд, зурхай зэрэг өргөн сэдэвт нэвтрүүлэгээр олон нийтийг соён гэгээрүүлэх танин мэдүүлэх, оюуны өмчийг дээдлэх чиглэлийг үндсэн зорилгоо болгон үзэгч, нийтийн эрх ашгийг дээдлэх зарчмыг баримтлан ажилладаг.
Биднийг зочлоход “Гандан ТВ”-ийн студид Х Богдын заларсантай холбогдуулан бүтээсэн дууны клипний зураг авалт явагдаж байлаа. Уг дууны уран бүтээлчээр МУГЖ У.Далантай, МУГЖ Ж.Батболд, МУГЖ Д.Амаржаргал нар оролцож байсан.
2008 онд Монголын Бурхан Шашинтны төв "Гандантэгчэнлин" хийдийн дэргэд байгуулагдсан. Радиог Монголын өнцөг булан бүрт сонсох боломжтой бөгөөд Улаанбаатар хотод ФМ 97.5 давтамж дээр, бусад бүх аймагт 89.9 давтамж дээр чөлөөтэй хүлээн авдаг. “Лавайн эгшиг” радио нь дотоодод төдийгүй Ази тивийн 26 оронд суугаа Монголчууддаа 24 цагийн эфир, 16 цагийн нэвтрүүлэг бэлтгэж сонсогчдодоо хүргэдгээрээ онцлогтой. Одоогоор 7 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
Гандантэгчэнлин хийдийн хэвлэл мэдээдэл-олон нийттэй харилцах албаны харьяанд “Лавайн эгшиг” радио, “Бэлгийн мэлмий” сонин, Сүсэгтний холбоо, аймаг сумдын хийдүүдийн олон нийттэй харилцах алба үйл ажиллагаа явуулдаг. PR-ийн 2-р курсийн хамт олонд Гандантэгчэлин хийдийн Олон нийттэй харилцах албаны дарга Д.Бямбажаргал өөрийн ажил алба болон хийдийн доторх архелогийн олдворын үзэсгэлэнг өөрийн биеэр танилцууллаа.
БУХС-ийн багш, ажилтнууд шагнагдлаа
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 65 жилийн ой, дэлхийн багш нарын 30, монголын багш нарын 58 дахь өдрийн арга хэмжээ боллоо
Ахмадын баярын хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо
Мэндчилгээ
ШУТИС-ийн санхүүжилттэй төсөл сонгон шалгаруулна