2018-2019 оны хичээлийн жилийн Намрын улирлын Эрдмийн баяр
ganbii
ШУТИС-ийн БуХС-ийн 2018-2019 оны Намрын улирлын Эрдмийн баяр 2019 оны 1-р сарын 24-ний өдөр БуХСургууль дээр ёслол төгөлдөр болж өнгөрлөө. 
 



 
Энэ удаагийн эрдмийн баяраар нийт 50 оюутан сургуулиа амжилттай төгссөнөөс:
Төрийн захиргааны менежмент – 5 оюутан
Санхүүгийн менежмент – 9 оюутан
Олон улсын бизнесийн менежмент – 1 оюутан
Олон нийттэй харилцах ажил – 2 оюутан
Нийгмийн ажил – 4 оюутан
Мэдээллийн системийн менежмент – 2 оюутан
Маркетингийн менежмент – 10 оюутан
Жижиг дунд үйлдвэрлэлийн менежмент – 5 оюутан
Хүний нөөцийн менежмент – 6 оюутан
Хөнгөн үйлдвэрийн менежмент – 2 оюутан
Харилцаа холбооны менежмент – 2 оюутан
Аялал жуулчлалын менежмент – 3 оюутан тус тус төгсөж, бакалаврын зэргийн дипломоо гардан авлаа.
Үүнээс Маркетингийн менежмент мэргэжлийн оюутан Б.Дөлгөөн, Санхүүгийн менежмент мэргэжлийн оюутан Т.Нямдаваа нар сурлага, хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлан Онцлох дипломтой төгслөө.
 

 
Мөн ШУТИС-ийн ректорын тушаалаар  Маркетингийн менежмщнт мэргэжлийн төгсөгч Б.Дөлгөөн нь шилдэг оюутны шагнал, батламжийг гардан авсан баярт үйл явдал давхар тохиолоо.  Шилдэг оюутан Б.Дөлгөөн мөр зэрэгцэн төгссөн бусад төгсөгчиддөө баяр хүргэн, нийт төгсөгчдийн төлөөлөл болж ёслолын үйл ажиллагаанд зориулан үг хэллээ. 
 



 
Манай сургуулийн Эрдмийн баярт ШУТИС-ийн Хяналт, үнэлгээ, шинжилгээ эрхэлсэн дэд захирал доктор, дэд профессор Ц.Баатархүү оролцож төгсөгчдөд баяр хүргэж диплом гардууллаа.
 



 
Мөн бидний баярт ахмад багшийн төлөөлөл болж хүрэлцэн ирсэн МУ-ын гавьяат багш, БАТС-ийн профессор доктор, профессор Х.Пүрэвдагва багш төгсөгчдөд урам зориг өгч, цаашдын амьдралын замд санаж явах үнэт сургааль үгсээ захиж, баяр хүргэлээ.
 



 
Ийнхүү энэ удаагийн эрдмийн баярын үйл ажиллагаа амжилттай болж өнгөрлөө. Нийт төгсөгчиддөө сургуулийн багш, профессоруудын өмнөөс халуун баяр хүргэж, ажил хөдөлмөрийн алтан шар зам нь өлзийтэй байхыг хүсэн ерөөе!
Мэдээ бэлдсэн:Технологийн менежментийн салбар Док(Ph.D) Д.Ариунтуяа