2023оны 10-р сарын 10-ны өдөр Монгол Улсын Төв Банкны дэд ерөнхийлөгч Г. Энхтайван Бизнесийн удирдлага Хүмүүнлэгийн Сургуульд зочилж, тус сургуулийн профессор багш, оюутнуудад Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжил, мөнгөний бодлогын үр нөлөөний тухай лекц уншлаа. Мөн Монгол улсын гадаад болон дотоод хүчин зүйлээс хамаарсан төгрөгийн ханшны чиг хандлага, финтек үйлчилгээний кибер болон хувь хүний мэдээллийн аюулгүй байдал, крипто арилжаа, санхүүгийн боловсрол, монгол банкны хүний нөөцийн бодлого, удирдлага зэрэг багш оюутнуудын сонирхсон асуултад хариуллаа. ШУТИС-БуХС-д хүрэлцэн ирж, манай сургуулийн профессор багш, оюутнуудтай мэдлэг, оюунаа хуваалцаж хэлэлцүүлэг өрнүүлсэн Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван танд талархал илэрхийлье.
БУХС-ийн багш, ажилтнууд шагнагдлаа
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 65 жилийн ой, дэлхийн багш нарын 30, монголын багш нарын 58 дахь өдрийн арга хэмжээ боллоо
Ахмадын баярын хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо
Мэндчилгээ
ШУТИС-ийн санхүүжилттэй төсөл сонгон шалгаруулна