Монгол улсад анх удаа 2000 оноос хойш ШУТИС-ийн харьяа Компьютер техник менежментийн сургуулийн зохион байгуулж байсан “Маркетинг: Өчигдөр, Өнөөдөр, Маргааш” сэдэвт өдөрлөгийг үргэлжлүүлэн зохион байгуулсаар өдгөө Бизнесийн удирдлага Хүмүүнлэгийн Сургуулийн Бизнесийн удирдлагын мэргэжилтнүүдийг 23 дахь жилдээ зохион байгуулж байна.
Манай сургуулийн Бизнесийн удирдлагын салбараас Маркетингийн мэргэжлийг сурталчилах зорилго бүхий “Маркетинг: өчигдөр, өнөөдөр, маргааш” сэдэвт өдөрлөг 2023 оны 4-р сарын 19, 20, 21-ний өдрүүдэд тус сургууль дээрээ 23 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү өдөрлөгийн ерөнхий ивээн тэтгэгчээр “Үндэсний сугалаа”, “Skytel” групп, хамтран зохион байгуулагч “Мобифинанс” ББСБ ХХК тус тус оролцлоо.
Энэ үеэр 16 багийн 160 оюутан, зохион байгуулагч Маркетинг менежментийн 33 оюутан, нийт 50 гаруй аж ахуй нэгж, байгууллагын борлуулалтын үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан бөгөөд өөрсдийн авхаалж самбаа, оюун ухааны цар хүрээгээр бусдыгаа манлайлан :
Тэргүүн байранд – “Justice League” .
Дэд байранд – “Monsters of Marketing”
Гутгаар байранд – “Musturn”
Шилдэг Маркетингтай багаар - “СИОН”
“Шилдэг оюутан” шагналаар - “No universe no marketing” багийн ахлагч Б.Цэнгүүн
Шилдэг баг удирдсан ПАУ –р Б.Мөнхдорж
Шилдэг борлуулалттай багаар
Тэргүүн байранд- “Justice League”
Дэд байранд – “Born to win”
Гутгаар байранд – “Monsters of Marketing”
Шилдэг page хөгжүүлэлттэй багаар:
Тэргүүн байранд- “Musturn”
Маркетинг:Өчигдөр, Өнөөдөр, Маргааш сэдэвт өдөрлөг нь нийт Бизнесийн удирдлагийн багцын оюутан залуусд маркетингийн мэргэжилийг сурталчилан онол болон практик дадлагыг эзэмшүүлхийн тулд нийт 3 үе шаттай оюутан залуусын авхаалж самбаа, авьяас чадварыг сорьсон даалгаварыг гүйцэтгүүлдэг билээ.
I-р шатанд оюутанууд өдөрлөгт оролцож үзэсгэлэн худалдаанд оролцох байгууллагуудтай уулзаж тухайн компани бүтээгдэхүүнийг сурталчилан борлуулдаг ба нийт 48 гаруй аж ахуй байгууллага оролцсон. Мөн ерөнхий ивээн тэтгэгч Үндэсний сугалаа болон Skytel компанийн бэлтгэсэн даалгаварыг гүйцэтгэсэн болно.
II-р шатанд оролцогч багууд оюунаараа уралдан онолын тэмцээнд оролцсон.
III-р шатанд Өдөрлөгийн хүрээнд сурсан мэдсэн бүх зүйлээрээ уралдан мэндчилгээ, реклам, шилдэг постер бэлтгэж 16 багууд хоорондоо өрсөлдөж эхний гурван байр, Шилдэг маркетингтай баг, Шилдэг маркетер, Шилдэг борлуулалт, Шилдэг ПАУ тус тус шалгаруулдаг уламжлалтай.
Оролцсон бүх баг болон оюутануудынхаа цаашдын сурлага хөдөлмөрт өндрөөс өндөр амжилтыг хүсье.
БУХС-ийн багш, ажилтнууд шагнагдлаа
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 65 жилийн ой, дэлхийн багш нарын 30, монголын багш нарын 58 дахь өдрийн арга хэмжээ боллоо
Ахмадын баярын хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо
Мэндчилгээ
ШУТИС-ийн санхүүжилттэй төсөл сонгон шалгаруулна