Монгол улсын гавьяат багш, доктор (Ph.D), профессор Х.Пүрэвдагва, Залуу судлаачдыг дэмжих сангийн тэргүүн, ШУТИС-ийн хүндэт профессор Д.Жаргалсайхан нарын санаачилсан “Эрдмийн шувуу” цомын төлөөх оюутны эрдэм шинжилгээний XX бага хурал 2023 оны 03 сарын 27-оос 04- сарын 07-ны өдрүүдэд 2 үе шаттайгаар амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Энэ удаагийн Монгол улсын их, дээд сургуулиудын бакалавр оюутнуудын дунд эдийн засаг, менежментийн чиглэлээр зохион байгуулагддаг “Эрдмийн шувуу” цомын төлөөх эрдэм шинжилгээний бага хурал нь ШУТИС-д хүний нөөцийн мэргэжилтэн бэлтгэсний 25 жилийн ойн арга хэмжээний хүрээнд болж байгаа бөгөөд тус хурал нь 20 дахь жилдээ болж байгаагаар онцлог юм.
Уг хурлын үеэр эрдэм шинжилгээний хурлыг санаачлагч Монгол улсын гавьяат багш, доктор (Ph.D), профессор Х.Пүрэвдагва, Залуу судлаачдыг дэмжих сангийн тэргүүн, ШУТИС-ийн хүндэт профессор Д.Жаргалсайхан нарт 20 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлж, ТАЛАРХАЛ, дурсгалын зүйл гардууллаа.
ШУТИС-ийн ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭСНИЙ 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “ЭРДМИЙН XXII ЧУУЛГАН”, “ЭРДМИЙН ШУВУУ” цомын төлөөх оюутны эрдэм шинжилгээний XX бага хуралд нийт 6 их сургуулийн 46 илтгэгчийн 35 илтгэлийг I шатны комиссын бүрэлдэхүүн шүүлт хийснээр II шатанд 10 илтгэлийг шалгаруулсан. II шатны шалгаруулалт 2023 оны оны 4 дүгээр сарын 07-ны өдөр ШУТИС-ийн VIII байрны 12 давхарт олон улсын хурлын танхимд зохион байгуулагдаж шилдгүүдээ тодруулсан.
№ |
Оюутан |
Сэдэв |
Сургууль |
Удирдагч багш |
|
ТЭРГҮҮН БАЙР |
|||||
1 |
Н.Сүхтөмөр |
Бизнест зориулсан чатботоор удирдуулсан ERP систем |
ШУТИС. МХТС |
док (Ph.D)., дэд проф. Г.Ганчимэг |
|
ДЭД БАЙР |
|||||
2 |
М. Мөнхзаяа |
Нягтлан бодогчдын Employee Well-Being буюу сайн сайхан байдлын судалгаа |
Санхүү эдийн засгийн их сургууль |
Магистр Т. Төгөлдөр |
|
3 |
Н.Хашчулуун Б.Амарзаяа Ө.Сансармаа |
Автомашины эргэдэг зогсоолын системийг нэвтрүүлэх боломжийн судалгаа |
ШУТИС. МТС |
док (Ph.D)., дэд проф. С.Уянга |
|
ГУТГААР БАЙР |
|||||
4 |
Ө.Намуун, Б.Есүй |
Дээд боловсролын салбарт хиймэл оюун ухааны хэрэглээ |
ШУТИС. БуХС |
Магистр Г.Цолмон |
|
5 |
А.Номинтуул Б.Номин-Эрдэнэ |
16-20 насны залуусын цагийн ажил хийх боломж |
Санхүү эдийн засгийн их сургууль |
Магистр Э.Цовоо |
|
ТУСГАЙ БАЙР |
|||||
6 |
Д.Цэцэг |
Манлайллын онол, хандлагын үечилсэн судалгаа |
ШУТИС. БуХС |
Магистр Л.Цэрэнчимэд |
|
7 |
Б.Мөнх-Ундрал |
Ажлын байрны стрессийн судалгаа |
ШУТИС. БуХС |
Магистр Д.Ариунжаргал |
|
8 |
Т.Ууганцэцэг |
Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын процессыг зураглах нь |
ШУТИС. БуХС |
Магистр Л.Цэрэнчимэд |
|
9 |
Б.Сувдбилэг |
Сошиал медиа маркетинг |
ИЗОИС, СЭЗС |
Магистр Д.Элбэгзаяа |
|
10 |
Ч.Март |
Нарийн сухайтын нүүрсний уурхайн орон нутагт үзүүлэх нийгэм эдийн засгийн нөлөөлөл |
ШУТИС. ГУУС |
Магистр С.Лхаахүү |
|
ШУТИС-ийн “Эрдмийн XXII чуулган”, “Эрдмийн шувуу” цомын төлөөх Оюутны эрдэм шинжилгээний XX бага хурлын ерөнхий ивээн тэтгэгчээр оролцсон “Залуу судлаачдыг дэмжих сан”, “MLC Business School”, “АПУ ХК”, “INVESCORE” ББСБ, “Зөв тэмүүлэл-Хөгжлийн түлхүүр” ТББ байгууллагуудад талархал илэрхийлж, ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе. Оюутан залуусын сурч хөгжих, шинийг эрэлхийлэх үйлсийг байнга дэмжин, хамтран ажилладаг “Залуу судлаачдыг дэмжих сан” болон ивээн тэтгэгч байгууллагууддаа талархал илэрхийлье.
Оюутны эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах ажлын хэсэг
БУХС-ийн багш, ажилтнууд шагнагдлаа
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 65 жилийн ой, дэлхийн багш нарын 30, монголын багш нарын 58 дахь өдрийн арга хэмжээ боллоо
Ахмадын баярын хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо
Мэндчилгээ
ШУТИС-ийн санхүүжилттэй төсөл сонгон шалгаруулна