ШУТИС-ийн Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль (БУХС) нь Монголын Аялал жуулчлалын холбоотой (МАЖХ) хамтран “2022 оны Монголын Археологийн шилдэг судалгаа”-аар шалгарсан Хүннүгийн язгууртны дурсгал “Ямаан ус” археологийн төслийн танилцуулга, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, түүхэн аялал жуулчлалын хөгжлийн боломжын талаарх хэлэлцүүлгийг 2023.04.04 өдөр амжилттай зохион байгууллаа.
Хэлэлцүүлэг семинарын үеэр ШУТИС-ийн Хүмүүнлэгийн салбарын ахлах багш, доктор Д.Хатанбаатар “Ямаан усан дахь малтлага судалгаа”, ШУА Түүх, угсаатны хүрээлэнгийн судлаач Б.Очир “Велнес аялал жуулчлал”, ШУА судлаач Ж.Мөнхдэлгэр “Ямаан ус – Түүх, археологийн аялал жуулчлалын боломж”, ШУТИС-ийн Аялал жуулчлалын хөтөлбөрийн багш Г.Булгамаа “Ямаан усны дурсгалт газрыг түшиглэсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн”, GIZ ПРОГРЕСС төслийн ажилтан И.Мөнхбаяр “Зочин” аппликейшний талаарх илтгэлүүдийг тус тус тавьж, хүрэлцэн ирсэн аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгч, судлаач нарыг оролцуулсан өргөн хүрээний хэлэлцүүлэг хийгдлээ. Хэлэлцүүлгийн үеэр “Ямаан ус” археологийн олдворын үзэсгэлэнг ирсэн зочид, төлөөлөгчдөд үзүүлж сонирхуулав.
Хэлэлцүүлгийн үр дүнгээс үзэхэд түүх, археологийн чиглэлээр аялал жуулчлалыг хөгжүүлэх өргөн боломжууд манай улсад байгааг, орон нутгийн удирдлага, ард иргэд, судлаач, бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагаа, салбар дундын судалгаа үүнд нэн чухал болохыг, нутгийн иргэдэд эдийн засгийн үр өгөөж бүхий эко аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэх төрийн болон хувийн хэвшлийн оролцооны бодлогыг оновчтой тодорхойлж хэрэгжүүлэх шааардлагатай байгаа нь харагдлаа.
ШУТИС-ийн БУХС нь МАЖХ-той Аялал жуулчлал, түүх, археологийн чиглэлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар хамтран ажиллахаар тохиролцож, хамтын ажиллагааны санамж бичигт БУХС-ийн захирал А.Энхбат, МАЖХ-ны захирал Д.Отгонбаяр нар гарын үсэг зурлаа. БУХС-ийн дэргэдэх Археологийн судалгааны баг нь олон арван археологийн судалгаа, төслийн ажлуудыг амжилттай хийж гүйцэтгэсэн, Аялал жуулчлалын хөтөлбөрийг 2003 оноос хойш амжилттай хэрэгжүүлж ирсэн туршлагатай билээ.
БУХС-ийн багш, ажилтнууд шагнагдлаа
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 65 жилийн ой, дэлхийн багш нарын 30, монголын багш нарын 58 дахь өдрийн арга хэмжээ боллоо
Ахмадын баярын хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо
Мэндчилгээ
ШУТИС-ийн санхүүжилттэй төсөл сонгон шалгаруулна