Эрасмус+ хөтөлбөрөөр 3 оюутан суралцахаар боллоо
ganbii
ШУТИС, БУХС болон Болгар улсын Варнагийн менежментийн их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд Эрасмус+ хөтөлбөрөөр 2018-2019 оны хичээлийн жилийн хаврын улиралд Бизнесийн удирдлагын салбарын 3 оюутан суралцахаар боллоо. Санхүүгийн менежментийн 3-р курсын оюутан Д.Дуулим, Р.Цэрэн, Олон улсын бизнесийн менежментийн 3-р курсын оюутан Б.Оюун-Эрдэнэ нартаа сурлагын амжилт хүсье.
2019/01/22