2023 оны 3-р сарын 20, 21-ний өдрүүдэд Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн “Patiar” клубээс Дэлхийн аз жаргалын өдөр “Аз жаргалтай амьдрах ухаан” лекц, мөн уламжлал болгон зохион байгуулдаг гэрэл зургийн үзэсгэлэнгээ гаргалаа. Энэ удаагийн үзэсгэлэнг ШУТИС-ийн 1-р байранд олны хүртээл болгож шилдэг бүтээлийг шалгаруулах шүүгчээр Хүмүүнлэгийн ухааны салбарын ахлах багш, доктор Ю.Болдбаатар, ахлах багш, доктор Д.Хатанбаатар, “Аз жаргал” ТББ-ын тэргүүн, аз жаргал судлаач Д.Баясгалан нар ажиллаж хоёр бүтээлийг шалгарууллаа.
#Шүүчдийн саналаар:
ҮТС-ийн Хөнгөн үйлдвэрлэл машин тоног төхөөрөмж мэргэжлийн оюутан Н.Цолмонбилэгийн “Өглөөний гудамж”
#Үзэгчдийн саналаар:
ҮТС-ийн Хөнгөн үйлдвэрлэл машин тоног төхөөрөмж мэргэжлийн оюутан Г.Булганхангайн “Хөдөө” бүтээл тус тус шалгарлаа.
Үзэсгэлэнд бүтээлээ ирүүлэн оролцсон нийт оюутнууддаа уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
Жич: Шалгарсан бүтээлийн шагналыг Захирлын зөвлөлийн хурал дээр гардуулна.
ШУТИС, БуХС-ийн “PATIAR” клуб
ДЭЛХИЙН ГЭР БҮЛИЙН ӨДӨР
“МАРКЕТИНГ: ӨЧИГДӨР, ӨНӨӨДӨР, МАРГААШ” 2023 амжилттай болж өндөрлөлөө.
ШУТИС-ИЙН ОЮУТНЫ “ЭРДМИЙН XXII ЧУУЛГАН”, “ЭРДМИЙН ШУВУУ” ЦОМЫН ТӨЛӨӨХ ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕСИЙН УДИРДЛАГА, МЕНЕЖМЕНТИЙН САЛБАР XX БАГА ХУРЛЫН МЭДЭЭ
WOMAN’S VOICE АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
TOURISM TIME хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа