Чингэлтэй дүүргийн “ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ ТӨВ” тэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
hulan

2023 оны 2 дугаар сарын 06-нд БуХС-ын захирал А.Энхбат, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв ийн дарга Т.Уламбаяртай  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ гарын үсэг зурав.

Хамтран ажиллах үндсэн чиглэл, үйл ажиллагаа

БуХС-ийн багш нараас бизнесийн удирдлага, нийгмийн ухаан, менежмент, хүмүүнлэгийн чиглэлээр богино, урт хугацааны цахим болон танхимын сургалт явуулах, сертификат олгох

Жижиг дунд үйлдвэрийг дэмжих  төв нь БуХС-ийн оюутнуудын дадлагажуулах ажлыг дэмжин ажиллах

Хамтарсан семинар уулзалт зохион байгуулах, гадаад, дотоод хамтын ажиллагаа дэмжих, төсөл, гэрээт ажилд хамтрах, харилцан дэмжлэг үзүүлнэ.

Энэхүү санамж бичгийг 2 жилийн хугацаатайгаар байгуулав.