“XXI ЗУУНЫ ТӨРИЙН АЛБА – ХӨГЖИЛ, ХАНДЛАГА” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа.
hulan

“Төрийн удирдлага/Нийтийн удирдлага” хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэдэг Их, дээд сургуулиудын дунд зарласан “XXI ЗУУНЫ ТӨРИЙН АЛБА – ХӨГЖИЛ, ХАНДЛАГА” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурал нь 2022.11.25 өдөр амжилттай зохион байгуулагдлаа

Уг эрдэм шинжилгээний хурал 2 үе шаттай зохион байгуулагдсан бөгөөд ШУТИС, Бизнесийн удирдлага Хүмүүнлэгийн сургууль, МУИС-Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургууль, ҮБХИС-Аюулгүй байдлын сургууль, Этүгэн их сургууль, Цэцээ Гүн Менежментийн дээд сургууль, Рояль Олон улсын их сургууль зэрэг нийт 6 их сургуулийн 25 илтгэл ирүүлснээс I шатнаас шилдэг 10 илтгэлийг шалгаруулсан болно. II шатны шалгаруулалт 2022 оны 11 сарын 25 өдөр ШУТИС-ийн хичээлийн V байрны 111 тоот Эрдмийн зөвлөлийн өрөөнд илтгэл хэлэлцүүлж шилдгүүдээ тодруулсан болно.

Эрдэм шинжилгээний шилдэг илтгэлд:

  • МУИС-Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн Нийтийн Удирдлагын тэнхимийн IV түвшний оюутан Х.Баянмөнх тэргүүн байр эзэлж, Өргөмжлөл, мөнгөн шагнал
  • ШУТИС, Бизнесийн удирдлага Хүмүүнлэгийн сургуулийн Төрийн удирдлага хөтөлбөрийн III курсын оюутан Б.Баттөгөлдөр дэд байр эзэлж, Өргөмжлөл, мөнгөн шагнал
  • Цэцээ Гүн Менежментийн дээд сургуулийн Нийтийн удирдлагын IV курсын оюутан Э.Мягмарзул, Б.Батчимэг нар тусгай байр эзэлж, Өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнагдав.