2022 оны 10-р сарын 20-ны “Дэлхийн ёс зүйн өдөр”-ийг тохиолдуудлан ШУТИС-ийн БуХС-ын Хүмүүнлэгийн Ухааны Салбараас “Монголын Эмнести Интернэшнл” хүний эрхийн байгууллагын захирал Б.Алтантуяаг урьж “Технологи-Хүний эрх-Цахим орчин” сэдэвт лекцийг ШУТИС-ийн оюутнуудад уншууллаа.
Тэрээр ШУТИС-ийн “Инженерийн ёс зүй”, “Менежерийн ёс зүй” хичээлийг үзэж буй оюутнуудад технологи хийгээд хүний эрхийн хамаарал, цахим технологийн аваргууд ба хүний эрхийн тулгамдаж буй асуудал, цар тахлын сорил ба технологийн хөгжил нь хүний эрхийн асуудлыг хэрхэн хөндөж байгааг дурдан ямар ч тохиолдолд хязгаарлаж халдаж үл болох эрхүүдийг сонирхолтой баримт материалууд дээр тулгуурлан ярьлаа.
Техник технологийн эрин зууны хурдацтай хөгжилд хүний үндсэн эрх хэрхэн зөрчигдөж байгаа тэр дундаа амьд явах, шинжлэх ухааны туршилт хийхээс ангид байх, хүний эрхшээлд байхаас хамгаалагдах эрх, хүн болохын хувьд эрхээ хүлээн зөвшөөрүүлэх эрх, чөлөөтэй бодох зэрэг эрхүүдээс гадна мэргэжлийнхээ хүрээнд бусадтай нэгдэх, хамтран харилцах, судалгаа хийх, шинжлэх ухааны мэдээллийг ашиглах түгээх, хүний эрхэд сөргөөр нөлөөллөх магадлалтай туршилт, технологийн хэрэглээ, хүн бүр шинжлэх ухааны үр шимийг хүртэх зэрэг олон улсын хүний эрхийн тухай хуулиар хүлээн зөвшөөрддөг эрхүүдийг сонирхолтой кейс, жишээ, бичлэгээр тайлбарлан оюутнуудын хүний эрхийн боловсролд үнэтэй мэдлэг мэдээллүүдийг өглөө.
БУХС-ийн багш, ажилтнууд шагнагдлаа
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 65 жилийн ой, дэлхийн багш нарын 30, монголын багш нарын 58 дахь өдрийн арга хэмжээ боллоо
Ахмадын баярын хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо
Мэндчилгээ
ШУТИС-ийн санхүүжилттэй төсөл сонгон шалгаруулна