“ИТДБ” (MJEED)төслийн хүрээнд япон улсын их, дээд сургуульд суралцах докторын хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
Япон, Монгол Улсын засгийн газрын хэлэлцээрийн дагуу “Инженер Технологийн Дээд Боловсрол” (ИТДБ) төслийн хүрээнд 2023 оны хаврын элсэлтийн докторын хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй ШУТИС-ийн багш, судлаачид 2022 оны 11 дүгээр сарын 25-ны дотор дараах шаардлагын дагуу материалыг бүрдүүлэн ЭШИГ-т ирүүлнэ үү.
Суралцах хугацаа: Япон Улсад - 3 жил хүртэл
Тавигдах шаардлага:
- Монгол Улсын иргэн байх,
- ШУТИС-д инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр ажиллаж буй багш, ажилтан
- Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль болон гадаадын их, дээд сургуулийг инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр суралцаж төгссөн байх;
- Гадаад хэлний шалгалт: Япон хэлний түвшин тогтоох JLPT шалгалтын N2 түвшин, эсвэл Англи хэлний TOIEC-600, TOEFL IBT-64, IELTS-5.0 шалгалтын оноо ба түүнээс дээш байх;
- Японы их, дээд сургуулиудад элсэн суралцах болзол хангаж, суралцах урилга хүлээн авсан байх;
- Сургууль /ажлын газар/ нь докторын хөтөлбөрт суралцахыг дэмжсэн байх;
- Сургуулиа төгсөж ирэхэд ажлын байраар хангах баталгаа гаргасан байх;
- Суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ болон уг гэрээний хавсралт болох үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний нөхцөлийг зөвшөөрсөн байх;
Дээрх шаардлагыг хангасан нэр дэвшигчдийн бүрдүүлэх материалын жагсаалт
- Анкет; (маягтын дагуу Монгол, Англи)
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Бакалавр /магистр/-ын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
- Япон, эсвэл Англи хэлний түвшин тогтоох шалгалт өгсөн батламжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /Сүүлийн 2 жилд өгсөн байх/;
- Япон талын их, дээд сургуулиас ирүүлсэн суралцах эрхийн бичиг;
- Сургуулийн /ажлын газрын/ тодорхойлолт, Ажлын байраар хангах тухай;
- Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт;
- Судалгааны ажлыг удирдаж буй хоёр талын их сургуулийн профессорын тодорхойлолт;
- Судалгааны ажлын төлөвлөгөө;
- Сургуулиа төгсөөд эх орондоо мэргэжлээрээ хэрхэн ажиллах тухайгаа Монгол-Англи, эсвэл Монгол-Япон хэл дээр бичсэн 700-800 үгтэй эссэ;
- Суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ, уг гэрээний хавсралт болох үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний нөхцөлийг зөвшөөрсний үндсэн дээр элсэхийг хүссэн өргөдөл /Маягт харгалзахгүй/;
- 3х4 хэмжээтэй 2 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан байх/;
Холбоо барих утас: 318153
И-мэйл: urna@must.edu.mn
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦЫН ГАЗАР