Докторантурын элсэлтийн бүртгэл үргэлжилж байна
ganbii

Шинжлэх ухаан, технологийн их сургуульд 2018-2019 оны хичээлийн жилийн докторантурт элсэн суралцах хүсэлтэй иргэдийг 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл ШУТИС-ийн 1-р байрны 217 тоот өрөөнд бүртгэх ба бүртүүлэгчид дараах бичиг баримтуудыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Анкет /татаж авах/
  • Иргэний үнэмлэхний хуулбар 
  • Бакалавр, магистрын диплом, дүнгийн хавсралтын хамт /эх хувь/
  • Бакалавр, магистрын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар 
  • Лавлагаа /Төгссөн сургуулийн дипломын /бакалавр, магистр/ лавлагаа, ШУТИС төгссөн бол лавлагаа шаардлагагүй/
  • 3х4 хэмжээтэй цээж зураг /анкет дээр наана/                                 
  • Бүртгэлийн хураамж 10000 төгрөг төлсөн баримт /Хаан банкны 5431012534 тоот дансанд тушаасан байх/    
  • Элсэлт авах мэргэжлийн чиглэл /хөтөлбөр/-ийн нэрсийн жагсаалт /татаж авах/

Шинээр элсэх гадаадын иргэд бүртгүүлэхдээ дараах бичиг баримтуудыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Анкет /татаж авах/
  • Хувийн өргөдөл /монгол хэл дээр/
  • Гадаад паспортын нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Бакалавр, магистрын диплом, дүнгийн хавсралтын хамт   /монгол эсвэл англи хэл дээр албан ёсны орчуулгын товчоогоор орчуулсан байх/
  • Лавлагаа /Төгссөн сургуулийн дипломын /бакалавр, магистр/ лавлагааг авчирна/
  • Монгол хэлний курс төгссөн батламж, гэрчилгээ /эх хувь/    
  • Сүүлийн 3 сарын хугацаанд авахуулсан 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг /анкет дээр наана/
  • Бүртгэлийн хураамж төлсөн баримт /Хаан банкны 5431012534 тоот дансанд тушаасан байх/
  • Элсэлт авах мэргэжлийн чиглэл /хөтөлбөр/-ийн нэрсийн жагсаалт

Докторантурт элсэгчдээс суралцах чиглэлийн дагуу мэргэжлийн ярилцлага болон  гадаад хэлний мэдлэгээр дараахь хуваарийн дагуу шалгалт авна.

09 сарын 15     10:00 Гадаад хэлний шалгалт /Орос, англи хэлээр/

09 сарын 18     11:00 Мэргэжлийн ярилцлага /Шалгалтанд ирэхдээ судалгааны ажлын агуулга, чиглэл, зорилгын талаар 5-аас доошгүй хуудсанд багтаан монгол хэл дээр эссе бичиж ирнэ/.

Холбоо барих утасны дугаар: 324319, 1021

СУРГАЛТЫН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР