“Сүмитомо корпораци”-ийн нэрэмжит тэтгэлгийг 20 оюутанд гардуулав
ganbii

ШУТИС нь Японы “Сүмитомо корпораци”-тай хамтран ажиллах гэрээг 2010 онд анх байгуулж байсан билээ. 2018 онд хамтран ажиллах гэрээгээ шинэчлэн байгуулснаар жил бүр 20 оюутанд 500 ам.доллартай тэнцэх төгрөгийн тэтгэлэг олгохоор болсон юм. Энэ жилийн тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Эрдмийн зөвлөлийн өрөөнд боллоо. Тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаанд дэд захирал Т.Намнан, Л.Баяр-Эрдэнэ, “Сүмитомо корпораци”-ийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын Ерөнхий менежер Фүживара Хирото, шинээр томилогдон ажиллах ерөнхий менежер Такааки Накагава, Тэтгэлэг хариуцсан менежер Ж.Гантуяа бусад албаны хүмүүс оролцож шалгарсан 20 оюутанд тэтгэлгийг нь гардуулан өглөө.