“Төрийн Удирдлага-20” ойн арга хэмжээ болж өнгөрлөө.
ganbii
“Төрийн удирдлага” хөтөлбөрийн 20 жилийн ололт амжилтыг олон нийтэд мэдээлж сурталчлах, мэргэжлийн нэр хүндийг өсгөх, хамтран ажилладаг байгууллага, их дээд сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, багш, оюутан, төгсөгчдийн хөдөлмөр бүтээлийг алдаршуулах, сургууль болон төгсөгчдийн эргэх холбоог бий болгох зорилгоор 2018 оны 11 сарын 02-ны өдөр тус арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Ойн арга хэмжээний хүрээнд манай хамт олон
  • “Төрийн захиргааны менежмент” спортын нөхөрсөг тэмцээн
  • “Богд хан уул, Дугуй цагаан” явган аялал
  • Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулсан Мэргэжил сурталчлах лекц
  • Төрийн ордон, УИХ-ын чуулганы хуралдааны явцтай танилцах аялал
  • “Төрийн удирдлагын хөгжлийн чиг хандлага: Онол, практик” Багш нарын Эрдэм Шинжилгээний Бага хурал
  • “Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах нь” Оюутны Эрдэм Шинжилгээний Бага Хурал
  • Мэргэжил сурталчлах өдөрлөг
  • Төгсөгчдийн дурсамж уулзалтыг зохион байгуулсан.
Мөн “Төрийн удирдлага-20” ойн ном, “Төрийн удирдлага” хөтөлбөрийн танилцуулгыг хэвлүүлж, “Төрийн удирдлага” сурах бичгээ уншигчдын гарт өргөн барихад бэлэн болоод байна. Ойн арга хэмжээг амжилттай зохион байгуулахад дэмжиж тусалсан, хамтран ажилласан сургуулийн захиргаа, үе үеийн профессор багш нар, төгсөгчид, одоо суралцаж буй оюутнууд, хамтын ажиллагаатай байгууллагууддаа талархлаа илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.