ШУТИС-ийн БУХС-ийн багш нар БНХАУ-ийн Харбин хотын Харбины технологийн их сургуулиас зохион байгуулсан Belt and Road олон улсын симпозиумд амжилттай оролцоод ирлээ.
ganbii
ШУТИС-ийн БУХС-ийн Хүмүүнлэгийн салбарын профессор Н. Галиймаа, багш С.Бат-Эрдэнэ, Нийгмийн ухааны салбарын ахлах багш Г.Солонго нар 2018 оны 10 дугаар сарын 14-19-ны өдрүүдэд БНХАУ-ын Харбин хотын Харбины Технологийн сургуулиас зохион байгуулсан Belt and Road олон улсын симпозиумд амжилттай оролцоод ирлээ. Уг симпозиумд Монгол улсаас гадна ОХУ, Украйн, Польш, Литва, Латва, Белорус, Стони, Унгар зэрэг олон улсын эрдэмтэд оролцож Торгоны замын бүс нутгийн талаар олон талт сэдвийн хүрээнд нээлттэй хуралдсанаараа ач холбогдолтой байлаа. ШУТИС-ийн БУХС-ийн Хүмүүнлэгийн салбарын профессор Н.Галиймаа “Current Trends in the Tourism of Mongolia: its challenges” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэнээс гадна Belt and Road төслийн олон улсын шинжээчдийн нэгээр сонгогдсон юм.