Далай ламын эмч, хүний их эмч, анагаах ухааны доктор Барри Керзин БУХС-ийн оюутан, багш нарт лекц уншлаа.
ganbii
 
Далай ламын эмч, хүний их эмч, анагаах ухааны доктор Барри Керзин өнөөдөр БУХС-ийн оюутнуудад Бясалгал хийснээр хэрхэн амжилттай суралцах тухай лекц уншиж, төгсгөлд нь хамтдаа 5 минутын бясалгал хийлээ.
Тэрээр 1988 оноос хойш Энэтхэг улсын Дарамсала хотод амьдарч, нутгийн иргэдэд үнэ төлбөргүй эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсээр иржээ. Мөн олон улсаар аялан буддын гүн ухааныг анагаах ухаантай хослуулан бясалгал энэрэл нигүүлслийн ач тусын тухай сургалт явуулж, бясалгал нь хүний тархины үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгаа тухай судалгааны ажил хийдэг юм байна.