БНСУ-д “Нийгмийн ажил” мэргэжлээр 17 оюутан магистрийн тэтгэлэгт хөтөлбөрт суралцахаар болов.
ganbii
БуХС болон БНСУ-ын Сонгдо групп, Чусон Их сургуультай хамтын ажиллагааны гэрээний дагуу суралцахаар хоёр дахь ээлжийн 17 оюутан “Нийгмийн ажил” хөтөлбөрийн магистрийн сургалтанд суралцахаар явж байна. Ийнхүү суралцах оюутнууд, тэдний эцэг эхийн төлөөлөл, БуХС-ийн захирлын зөвлөлийн гишүүд, Нийгмийн ухааны салбарын мэргэжлийн багш нартай хамтарсан уулзалт зохион байгуулж, гэрээнд заасан үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, амжилттай суралцахын зэрэгцээ ШУТИС болон монгол оюутны нэр хүндийг өндөрт өргөж явахыг хүссэн, олон захиас сургаалаар дүүрэн уулзалт болж өндөрлөлөө.