Оюутан залуусыг цахим гэмт хэрэг, зөрчил, эрсдэлт хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, тэдний цахим орчин дахь зүй зохистой хэрэглээг бий болгох, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой “Unfriend хөдөлгөөн” 2018 оны 09 дүгээр сарын 05-наас 27-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Тус арга хэмжээний хүрээнд “UNFRIEND” аяны нэгдсэн арга хэмжээг ШУТИС-ийн Сургалтын хөтөлбөр бүртгэлийн алба, Оюутны соёл үйлчилгээний алба, Маркетинг, олон нийттэй харилцах алба, ХШУС-ийн сургалтын алба хамтран зохион байгуулж ШУТИС-ийн оюутан залуус “Unfriend хөдөлгөөн”-д нэгдлээ.
Тус арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, ШУТИС-ийн Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал “Unfriend хөдөлгөөн”-ий элч дуучин Б.Анхбаяр, Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Ч.Мөнхбат, цагдаагийн дэд хурандаа Д.Бүрэнбаатар нар оролцож оюутан залуусыг цахим гэмт хэрэг, эрсдэлт хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өглөө.
Арга хэмжээний төгсгөлд ШУТИС-ийн оюутнууд ХААИС-ийн оюутнуудыг “Unfriend хөдөлгөөн”-д нэгдэхийг уриалсан юм.
Нэт Капитал Санхүүгийн Групп дээр Office Tour хийлэ
“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо
“ICIED-2024” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“МАРКЕТИНГ: ӨЧИГДӨР, ӨНӨӨДӨР, МАРГААШ” 2024
Монголын инновацын 7 хоног арга хэмжээний хүрээнд анх удаа орон нутагт “Хөгжлийн төлөөх инновацын түншлэл-2024” форум, үзэсгэлэн амжилттай зохион байгууллаа