ШУТИС-ийн Докторантурын элсэлтийн бүртгэл 2021 оны 8-р сарын 24-нөөс эхлэнэ.
ganbii

ШУТИС-ИЙН 2021-2022 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН

ДОКТОРАНТУРТ ЭЛСЭГЧДИЙН АНХААРАЛД

 

2021-08-18

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн докторантурт элсэх хүсэлтэй иргэдийг 2021 оны 8 сарын 24-ний өдрөөс 9 сарын 15-ны өдрүүдэд цахимаар бүртгэнэ.

ХОЛБООС: https: /www.must.edu.mn/mn/

Бүртгүүлэхдээ элсэлтийн систем дэх анкетыг бөглөж, дараах бичиг баримтыг цахим хэлбэрээр хавсаргана. Үүнд:

      1. Иргэний үнэмлэх;
      2. Бакалавр, магистрын зэргийн боловсролын диплом, хавсралтын хуулбар (бичиг баримт гадаад хэл дээр бол албан ёсны орчуулга хийлгэн, нотариатаар батлуулсан байна);
      3. Цээж зураг;
      4. Бүртгэлийн хураамж.

Докторантурт шинээр элсэгчдээс суралцах чиглэлийн дагуу мэргэжлийн ярилцлага болон гадаад хэлний мэдлэгээр шалгалт авна. Шалгалт авах өдөр, цаг болон шалгалттай холбоотой мэдээллийг бүртгэлийн хугацаанд https: /www.must.edu.mn/mn/ цахим хуудсанд  байршуулна.

Бүртгүүлэгчийн мэргэжлийн ярилцлагыг бүрэлдэхүүн сургуулийн хөтөлбөр хариуцсан салбар, тэнхим зохион байгуулах бөгөөд мэргэжлийн ярилцлаганд орохдоо судалгааны ажлын агуулга, чиглэл, зорилгын талаар 5-аас доошгүй хуудсанд багтаан монгол хэл дээр эссе бичсэн байна.

Докторантурт элсэх хүсэлтэй гадаадын иргэд бүртгүүлэхдээ бүртгэлийн хуудас руу нэвтэрч, цахимаар бүртгүүлэх боломжтой. Монгол хэлний курс төгссөн батламж, гэрчилгээ зайлшгүй шаардана.

Докторантурт суралцах хөтөлбөрийн нэрсийн жагсаалтыг эндээс үзнэ үү(татаж авах)

 

СУРГАЛТЫН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР