ШУТИС-ийн БуХС-ийн Нийгмийн ухааны салбарын Сэтгэл судлал хөтөлбөрийн багш нарын санаачилгаар “We love IOP, We love People” цахим хэлэлцүүлэг 2021 оны 05 сарын 13-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Цахим хэлэлцүүлэгт Нийгмийн ухааны салбарын эрхлэгч, дэд профессор Я.Төгөлдөр, хөтөлбөр хариуцсан дэд профессор Н.Ариунтуяа болон хөтөлбөрийн бүх багш нар, түүнчлэн байгууллагын сэтгэл судлалын чиглэлээр суралцаж буй оюутнууд, магистрантууд оролцов. Хэлэлцүүлгийн зорилго нь тус хөтөлбөрөөр суралцагчдын мэргэжлийн итгэл үнэмшлийг нэмэгдүүлэх, таниулах, багш оюутнуудын хоорондын харилцааг идэвхжүүлэхэд чиглэсэн бөгөөд, хэлэлцүүлгийн хүрээнд хөтөлбөрийн багш нар “Байгууллагын сэтгэл судлалын үүсэл, хөгжил”, “Байгууллагын сэтгэл судлаачийн ажлын чиг үүрэг, хамрах хүрээ” сэдэвт сургалт зохион байгуулж, оролцогчдын сонирхсон асуултад хариулав. Сэтгэл судлаач мэргэжилтэнд тавигдах шаардлага, мэргэжлийн өвөрмөц онцлог, хөрвөх боломж хийгээд ажлын байрны талаар, мөн цаашид хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах ажлууд, багш оюутнуудын хамтын ажиллагаа, судалгаа шинжилгээний ажлын чиглэлээр хамтран хэлэлцсэн үр дүнтэй ажил боллоо. Хамтран ажилласан багш, суралцагчиддаа амжилт хүсье.