ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургуулийн Нийгмийн Ухааны салбарын “Олон нийттэй харилцах ажил” хөтөлбөрийн 4-р курсын оюутнуудын санаачлагаар “PR-ийн эргэн тойронд...” 3 өдрийн арга хэмжээ 2021 оны 04 сарын 29-нөөс 05 сарын 01-ний хооронд Google Meet платформоор цахим орчинд амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээ нь оюутан залууст мэргэжлийн чиг баримжаа, итгэл үнэмшилтөрүүлэх, онолын мэдлэгийг практиктай хослуулах, тухайн салбарт амжилттай ажиллаж буй ажил олгогч, төгсөгчдийн сайн туршлагаас суралцах боломж олгох зорилгоор зохион байгуулагдсан.
“PR-ийн эргэн тойронд...” 3 өдрийн арга хэмжээний хүрээнд “PR-ийн онол практик” цахим лекц, “PR-ийн гэрэл ба сүүдэр” цахим хэлэлцүүлэг, “PR-ийн сургалт, судалгааны ажлын асуудал ба шийдэл” цахим уулзалт өрнөж, давхардсан тоогоор 150 орчим хүн оролцсон ба оролцогчдын сэтгэл ханамж өндөр байлаа.
Цаашид Мэргэжлийн холбооны үйл ажиллагааг идэвхжүүлэх, Дэлхийн PR-ийн өдрийг (10 сарын 28)тэмдэглэдэг болох, Мэргэжлийн ёс зүйн дүрмийг боловсруулах, Багш-суралцагч-төгсөгч-ажил олгогчдын эргэх холбоог сайжруулах, Гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, Оюутны мэргэжлийн клуб ажиллуулах, Мэргэжлийн сэтгүүлийг эрхлэн гаргах, Сургалтын хөтөлбөрийг нийгмийн шаардлага болон оролцогч талуудын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн шинэчлэх зэрэг олон асуудлуудыг ажил хэрэг болгохоор хамтран хэлэлцсэн, харилцан тохиролцсон үр өгөөжтэй арга хэмжээ боллоо.
БУХС-ийн багш, ажилтнууд шагнагдлаа
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 65 жилийн ой, дэлхийн багш нарын 30, монголын багш нарын 58 дахь өдрийн арга хэмжээ боллоо
Ахмадын баярын хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо
Мэндчилгээ
ШУТИС-ийн санхүүжилттэй төсөл сонгон шалгаруулна