ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН
ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС
2021 оны 4 дүгээр сарын 06 № 10 Улаанбаатар хот
Захирлын зөвлөлийн ээлжит бус хурал 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр онлайнаар 1010 цагт эхэлж 1304 цагт өндөрлөв. Хурлыг захирал Б.Очирбат удирдав.
Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Барилга, архитектурын сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат, ШУТИС-ийн харьяа Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Мягмарренчин нар хуралд оролцов.
Хэлэлцсэн асуудал:
1. “Шим тэжээл судлал” хөтөлбөрийн талаар авах арга хэмжээний тухай
СОАЭ дэд захирал Х.Энхжаргал
ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг
Бусад асуудал,
ЭШХАЭ дэд захирал Т.Намнан
НБТ-ийн захирал Д.Ганбат
ШИЙДВЭРЛЭСЭН нь:
1. “Хоол зүй, тэжээхүй ухаан” мэргэжлийн үндсэн төлөвлөгөөний хавсарга хөтөлбөрийг дэмжиж, холбогдох бусад зохицуулалтыг хийж ажиллахыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал (Х.Энхжаргал)-д үүрэг болгов.
2. Коронавируст халдвар /ковид-19/-ын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан мэргэжлийн байгууллагаас ирүүлсэн зөвлөмж, чиглэлийн дагуу хамт олны дунд гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс ШУТИС-ийн хэмжээнд 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 4 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал хөл хорио тогтоон, хөдөлгөөнд хязгаарлалт хийх нь зүйтэй гэж тогтов.
3. ШУТИС-ийн хэмжээнд хөл хорио тогтоосон хугацаанд хичээлийн байруудаар орж, гарах хөдөлгөөнийг зогсоох, багш, ажилтнуудыг гэрээсээ цахимаар ажил үүргээ гүйцэтгэхтэй холбоотой зохих зохицуулалт хийх, мэргэжлийн удирдлагаар хангах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг бүрэлдэхүүн сургууль, нэгжийн захирал, дарга нарт үүрэг болгов.
4. Коронавируст халдвар эрчимтэй тархаж байгаа энэ цаг үед ШУТИС-ийн нийт багш, ажилтан, оюутан бүр өөрийгөө болон бусдыг эрсдэлээс хамгаалах үүднээс вакциндаа идэвхтэй хамрагдаж, халдвар хамгааллаа сайтар сахин, хариуцлагатай байхыг ШУТИС-ийн захирлын зөвлөлөөс уриалав.
ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР
БУХС-ийн багш, ажилтнууд шагнагдлаа
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 65 жилийн ой, дэлхийн багш нарын 30, монголын багш нарын 58 дахь өдрийн арга хэмжээ боллоо
Ахмадын баярын хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо
Мэндчилгээ
ШУТИС-ийн санхүүжилттэй төсөл сонгон шалгаруулна