САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
ganbii
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургууль, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар, ШУТИС-ын Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат нар гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, сургалт судалгааны олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх юм.