СТС-ийн буцалтгүй тусламжийн материал
ganbii
Буцалтгүй тусламжид:
  • Бүтэн өнчин
  • Хөгжлийн бэрхшээлтэй оюутан
  • Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй
  • Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн суралцагч
  • 1 гэр бүлээс 3 оюутан зэрэг суралцаж буй бол 1 нь  хамрагдана.
Бүрдүүлэх материал:
  1. Суралцах эрхийн бичиг /УБ-аас элсэгч бол “Суралцах гэрээ байгуулах  эрхийн бичиг”/
  2. Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
  3. Батламжийн хуулбар /ЭЕШ-ын оноо/
  4. Оюутны төрсний гэрчилгээний хуулбар  
  5. Иргэний үнэмлэхийн хуулбар
  6. Эцэг, эхийн иргэний үнэмлэхийн хуулбар
  7. Баг /улаанбаатарт бол хорооны/ -ийн тодорхойлолт
  8. А.Бүтэн өнчин /эцэг, эхийн нас баралтын гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар/
  9. Б.Оюутан хөгжлийн бэрхшээлтэй 50 хувиас доошгүй хөдөлмөрийн чадвар алдалттай болохыг тогтоосон хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон акт
  10. В.Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бол 50 хувиас доошгүй хөдөлмөрийн чадвар алдалттай болохыг тогтоосон  хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон акт
  11. Г.Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан өрхийн гишүүнтэй бол 70 хувиас доошгүй хөдөлмөрийн чадвар алдалттай буюу хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан болохыг тогтоосон  хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон акт 
  12. 8.Өргөдөл /оюутны өөрийн болон эцэг эхийн /
Эдгээр материалуудыг бүрдүүлээд Сургалтын албаны  ажилтанд  хураалгана  уу
Жич: БЗС-ийн буцалтгүй тусламж /сургалтын төлбөр/  нь 2018-2019 онд элсэгч 1-р курсын оюутны хувьд хичээлийн жилд 30 кредитийн төлбөр /78900*30/ бүгд 2367000 төгрөг байх ба “Намар”-ын улиралд 946800, “Хавар”-ын улиралд 1-3-р сард 710100, 4-6-р сард 710100 төгрөгийн санхүүжилт БЗС-аас  орно.

ШУТИС. БУХС Сургалтын алба
2018-08-01