ШУА-ийн салбарын бага чуулганы гишүүнийг сонгох сонгууль 2020 оны 11 сарын сарын 3-ны өдөр болж, сонгуулийн дүнг тэргүүлэгч гишүүд хэлэлцэн баталжээ. Энэхүү сонгуульд ШУТИС, БУХС-ийн НУС-ынахлах багш доктор (Ph.D), дэд профессор C.Туяа, доктор (Ph.D), дэд профессор Д.Одмаа нар сонгогдож, ШУА-ийн Нийгмийн Ухааны Салбарын бага чуулганы гишүүнээр 4 жилийн хугацаатай ажиллахаар болжээ.
НУС-ын ахлах багш доктор (Ph.D), дэд профессор C.Туяа нь МУИС-ийн Нийгмийн ухааны факультетийг 1998 онд философийн багш мэргэжлээр төгссөн. 1998 оны 9 сараас ТИС-ийн ИСБС-ийн Нийгмийн ухааны тэнхимээс ажлын гараагаа эхэлсэн ба өдгөө 22 дахь жилдээ тус сургуулийн Нийгмийн ухааны салбарын нийгмийн ажлын хөтөлбөрт багшилж байна. 2009-2014 онд БНСУ-ын Сүкмён Эмэгтэйчүүдийн Их Сургуулийн (Sookmyung Women’s University) Хүмүүнлэг & Нийгмийн ухааны Ахисан түвшний сургуулийн Төрийн захиргааны (Public Administration) хөтөлбөрт докторын шатны сургалтыг дүүргэж, 2014 онд “Солонгос ба Монголын ахмад настны нийгмийн халамжийн бодлогын харьцуулсан судалгаа” (A Comparative Study of the Elderly Welfare Policy Between Korea and Mongolia) сэдвээр докторын (Ph.D) зэргээ хамгаалсан. ШУТИС-ийн ЭЗ-ийн 2019 он 6 сарын 5-ны өдөр 05 тоот тогтоол, ШУТИС-ийн Захирлын 2019 оны 6 сарын 18-ны өдрийн А/114 тоот тушаал Дэд профессор цол хүртсэн байна.
Нийгмийн ухааны салбарын дэд профессор, доктор(Ph.D) Д.Одмаа 2000 онд МУИС-ийг Улс төр судлал судлаач, улс төр-нийгэм судлалын багш мэргэжлээр төгссөн. 2003 онд МУИС-д “Улс төрийн лидерийн имиж” сэдвээр Улс төрийн шинжлэх ухааны магистрын зэрэг, 2013 онд МУБИС-д “Улс төр судлалын сургалтын хөтөлбөрийг шинэчлэх судалгаа, үр дүн (Монголын их дээд сургуулийн жишээн дээр)” сэдвээр Боловсролын удирдлагын ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан. 2018 онд Удирдлагын академийг Төрийн захиргааны менежмент мэргэжлээр мэргэшүүлэх дипломын сургалтыг дүүргэсэн.
Тэрбээр “Нийгмийн тэгш бус байдал ба давхраажилт” (2006), “Ардчиллын тухай ойлголт” (2007), “Улс төр судлал” (2012), “Төрийн удирдлага-20” (2018) гарын авлага, “Улс төр судлал” (2011), “Олон нийттэй харилцах ажил” (2013), “Улс төр судлал” (2014), “Төрийн удирдлага” (2019) сурах бичиг, “Судалгааны бүтээлийн товчоон” (2018), Сургалтын хөтөлбөр боловсруулах онол, арга зүй (2019) зэрэг бүтээлүүдийн тус тус хэвлэн нийтлүүлжээ.
БУХС-ийн эрдмийн хамт олныг төлөөлж, ШУА-ийн Бага чуулганы гишүүнээр сонгогдсон та бүхэнд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье!