Нийгмийн шинжлэх ухаанд тулгамдаж буй олон талт асуудлыг судлан тодорхойлох, нийгмийн ухааны сургалт, судалгааны үүрэг, ач холбогдлыг олон нийт, мэргэжлийн хүрээнд сурталчлан таниулах, нийгмийн ухааны судлаач, эрдэмтдийн судалгааны үр дүн, туршлага, ололт, амжилтыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор тус сургуулийн Нийгмийн ухааны салбар “Нийгмийн хөгжил: Асуудал, шийдэл” сэтгүүлийг
1. Нийгмийн шинжлэх ухааны онол, арга зүй;
2. Төрийн удирдлага, улс төрийн шинжлэх ухааны онол, үзэл баримтлал;
3. Нийгмийн ажил-Нийгмийн халамж, хамгаалал;
4. Нийгмийн сэтгэл судлал-Боловсрол судлал;
5. Олон нийтийн харилцаа (PR)-Коммуникаци;
6. Нийгмийн инноваци гэсэн үндсэн 6 чиглэлээр хэвлүүлдэг.
Улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар (000171951), Цуврал бүтээлийн олон улсын стандарт дугаар
(ISSN 2618-1649, ISSN-L 2618-1649)-тай тус сэтгүүлд та бүхэн өөрсдийн туурвисан эрдэм шинжилгээний өгүүллээ
socialscience@must.edu.mn цахим хаягаар ирүүлж, бидэнтэй хамтран ажиллана уу. Эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авах эцсийн хугацаа 2020 оны 05-р сарын 01-ний өдөр болно.
Эрдэм шинжилгээний өгүүлэлд тавигдах ерөнхий шаардлага, загварыг хавсаргав.
Хавсралт