Технологийн менежментийн салбарын оюутны эрдэм шинжилгээний хурал болно.
ganbii
 
ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургуулийн Технологийн менежментийн салбарын оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж
Нэг. Зорилго
Оюутан залуусын онолын мэдлэгийг практикт тулгуурлан бататгах, судалгаа шинжилгээний ажилд идэвхижүүлэх, эрдэм шинжилгээний ажилд дадлагажуулах, илтгэх ур чадварыг дээшлүүлэхэд оршино.
Хоёр. Хамрах хүрээ
Технологийн менежментийн салбарын ЖДҮМ, ХҮМ, ХХМ, АЖМ мэргэжлүүдээр суралцагч нийт оюутнууд хамрагдана.
Гурав. Сэдвийн чиглэл
Эдийн засгийн үйл ажиллагааны салбаруудын эдийн засаг, менежментийн асуудлууд, хөгжлийн чиг хандлага
Дөрөв.  Ерөнхий шаардлага
  • Эрдэм шинжилгээний өгүүлэл нь эдийн засаг, менежментийн орчин үеийн онол практикийн шинэ чиг хандлага, арга хэлбэр, туршлага, үр дүнгийн асуудлыг хөндсөн, шинжлэх ухааны онол арга зүйд үндэслэгдсэн, тодорхой аргачлалыг хэрэглэсэн байна.
  • Хэрэв төсөл бичсэн бол судалгаанд тулгуурласан илтгэл хэлбэртэй байж болно.
  • Хэрэв багаар ажилласан бол нэг багт хоёроос ихгүй оюутан байна.
  • Эрдэм шинжилгээний илтгэлийн өгүүллийн нүүр хуудсанд дараах мэдээллийг бичнэ. Үүнд:
  • Илтгэлийн нэр
  • Зохиогчийн овог нэр
  • Мэргэжлийн нэр, курс
  • Холбоо барих утас, электрон шуудангийн хаяг
  • Удирдагч багшийн нэр, эрдмийн цол зэрэг
  • Үндсэн хуудсуудад Header & Footer ашиглахгүй байхыг анхаарна уу
  • Бүтээл нь ШУТИС-ийн ЭШӨ-ийн бичиглэлийн ерөнхий стандартыг дагаж мөрдсөн байвал зохионо. (http://must.edu.mn/mn/b3m668//)
Тав. Хурлын зохион байгуулалт
  1. Материал хүлээн авах: Оролцох оюутнууд шаардлагын дагуу бичсэн эрдэм шинжилгээний өгүүллээ 2018 оны 03-р сарын 07-ны дотор ariuntuya.d@must.edu.mn цахим хаягаар илгээнэ.
  2. Шалгаруулалт: Шаардлага хангасан өгүүллүүдийг 2019 оны 03-р сарын 15-ны  Баасан гарагийн 15 цагт БуХС-ийн 301 тоот ангид илтгэл тавиулан шалгаруулна.
Шагнал урамшуулал:
Тэргүүн байр – 1.Өргөмжлөл, мөнгөн шагнал
Дэд байр – 1. Өргөмжлөл, мөнгөн шагнал
Гутгаар байр – 1. Өргөмжлөл, мөнгөн шагнал
Холбоо барих:
Технологийн менежментийн салбар
Б.Цэцгээ. Утас: 99075873. Өрөө: БуХС-300 тоот
Д.Ариунтуяа. Утас 88005162, 99089695. Өрөө: БуХС-303 тоот