Өвлийн сургалтын хичээл сонголт-II
ganbii
2018-2019 оны хичээлийн жилийн Өвлийн  сургалтын хичээл сонголт-II 2018.12.25-наас 2018.01.02-ны хооронд дараах хичээлээр явагдана. Үүнд:
1. S.MT101 Математик 1
2. S.MT102 Математик 2
3. S.PH101 Физик 1
4. S.PH102 Физик 2
5. S.CT101 Ерөнхий хими
6. S.ED101 Дүрслэх геометр
7. U.IT101 Мэдээллийн технологийн хэрэглээ 1
8. S.CE102 Харилцааны англи хэл
9. S.SS102 Монголын түүх
10. S.МS209 Хэрэглээний механик 1
   

Оюутнуудын анхааралд:
  1. Өвлийн сургалтын хичээл 2018.01.02-оос 2018.01.25-ны өдрүүдэд явагдана.
  2. Өвлийн сургалтаар зөвхөн 1 хичээл (3 кредит) үзэх боломжтой бөгөөд тухайн хичээлийг өмнө нь судлаад багшаас оноо авсан, шалгалтанд орж оноо авсан буюу R, W, E үнэлгээнээс бусад үнэлгээтэй байх.
  3. Сургалтын төлбөр 1 кредит нь 71760 төгрөг (1 хичээлийн төлбөр: 3кр*71760төг=215280 төгрөг)
  4. Сургалтын төлбөрийг сонголт II хийх үед ONLINE-аар төлөх учир ХШУС болон бусад бүрэлдэхүүн сургуулийн дансанд тушаахгүйг анхаарна уу.
 
ХШУС-ийн Сургалтын алба