ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Монголын Үндэсний музейн захирал Л.Жаргал нар 2021.10.14-нд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, харилцан санал солилцлоо.
Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хоёр байгууллага нь соёлын биет болон биет бус өвийн хадгалалт хамгаалалтын орчны суурь болон төрөлжсөн судалгааг хамтран зохион байгуулах, музейн үзмэрийг мэргэжлийн түвшинд судалж, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах, олон нийтэд сурталчилах чиглэлээр хамтран ажиллана. Түүнчлэн соёлын өв дурсгалыг хамгаалах, олон нийтийг соён гэгээрүүлэх ажлын цар хүрээг эрчимжүүлэх юм.
Энэ хичээлийн жилд соёлын биет болон биет бус өв, түүнийг өвлөн уламжлагчийг бүртгэн тодруулах, хамтарсан бүтээл, судалгааны материал бүрдүүлэх, мэдээллийн санг баяжуулах чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлж ажиллахаар болсон аж.
Монгол эх түүх, өв соёлоо хайрлан хамгаалж, түгээн дэлгэрүүлье.