ШУТИС-ийн Технологи дамжуулах төвөөс Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуультай хамтран оюутны гарааны бизнесийн санаачлагыг шалгаруулах "MUST Start-Up" уралдааныг нийт оюутнуудын дунд зарлаж байна.
Тус арга хэмжээ нь "Монголын Инновацийн 7 хоног"-ийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа ба 2021 оны 5 сарын 6-ны өдөр нээлттэйгээр шалгаруулна.
Багш судлаач та бүхэн шинэ санаа, технологи хөгжүүлж бүтээгдэхүүн, үйлчилгээ туршиж байгаа оюутнууддаа тус уралдааны мэдээллийг дамжуулна уу. Уралдаанд шалгарсан оюутны багт судалгаа, хөгжүүлэлтийн санхүүжилтыг (R&D grant) дараахи байдлаар олгох юм. Үүнд:
I байр - 5 сая, II байр - 3 сая, III байр 2 сая төгрөг олгох ба оюутны баг тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зах зээлд гаргах, загвар бүтээгдэхүүнээ эцсийн бүтээгдэхүүн болгон хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зардал юм.
Уралдаан 4 сарын 30-ны өдөр хүртэл доорхи холбоосоор бүртгэнэ.
"Монголын инновацийн 7 хоног"-ийн бусад арга хэмжээний тухай:
Тус арга хэмжээг Боловсрол, шинжлэх ухааны яам холбогдох талуудтай хамтран 5 сарын 3-наас 9-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Арга хэмжээний голлох үйл ажиллагаануудын хүрээнд:
1. Залуу судлаачдад зориулсан "Эрдэм Хакатон" арга хэмжээ:
Залуу судлаачдын үйлдвэрлэлд нэвтрэх боломжтой инновацийн төслийг сонгон шалгаруулж санхүүжилт олгох тус үйл ажиллагааг Шинжлэх ухааны академи удирдан зохион байгуулж байна.
2. "Инноваци ба хөрөнгө оруулалт" арга хэмжээ
3. Инноваци ба тогтвортой хөгжлийн зорилтууд цахим үзэсгэлэн
Багш судлаачдын зохион бүтээсэн технологи, бүтээгдэхүүнийг т
аниулан сурталчлах зорилготой арга хэмжээг Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газар хариуцан зохион байгуулж байна. https://fb.me/e/ymr3yE0X
4. "ICIED 2021" олон улсын эрдэм шинжилгээний хурал
5. "Үндэсний инновацийн хөгжил форум" арга хэмжээ
Тус арга хэмжээг БШУЯамны зүгээс удирдан зохион байгуулж салбар хэлэлцүүлэгүүдийг их сургуулиуд хариуцан ажиллаж байна. ШУТИС-ийн хувьд Цахим технологи, дижитал шилжилт болон аж үйлдвэрлэлийн салбарийн инноваци гэсэн 2 салбар хэлэлцүүлэг дээр ажиллаж байгаа ба эдгээр чиглэлээр форумд илтгэл хэлэлцүүлэх багш, судлаачдыг урьж байна.
6. Бусад арга хэмжээ