АКАДЕМИЧ Д.ДАШЖАМЦЫН НЭРЭМЖИТ оюутны “ЭРДМИЙН ЧУУЛГАН”
“Эрдмийн шувуу” цомын төлөөх Эдийн засаг, менежментийн салбарын XVII бага хурал
ШУТИС-ийн 60 жил, Үндэсний менежментийн шавь сургуулийн 60 жилийн ойг угтан Монгол улсын их, дээд сургуулийн бакалавр оюутнуудын дунд эрдэм шинжилгээний илтгэл шалгаруулах эдийн засаг, менежментийн “Эрдмийн шувуу” цомын төлөөх XVII бага хурал зохион байгуулагдаж байна.
Нэг. Зорилго
Оюутан, залуу судлаачдыг судалгаа шинжилгээний ажилд дадлагажуулах, практик дадлага олгох, бие даан шийдвэр гаргах чадвар эзэмшүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол практикийн мэдлэгийг нь сайжруулахад оршино.
Хоёр. Хамрах хүрээ, чиглэл
“Үндэсний менежмент” (сургалт, судалгаа) сэдвийн хүрээнд эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр сургалт явуулдаг их дээд сургуулиудын бакалаврын зэргийн сургалтын хөтөлбөрөөр суралцагч оюутнууд хамрагдана.
Гурав. Ерөнхий шаардлага
- Бүтээл нь бизнесийн байгууллагын удирдлагын орчин үеийн онол, практикийн шинэ чиг хандлага, арга хэлбэр, туршлага, үр дүнгийн асуудлыг хөндсөн, шинжлэх ухааны онол, арга зүйд үндэслэгдсэн, тодорхой аргачлалыг хэрэглэсэн байна.
- Хэрэв төсөл бичсэн бол судалгаанд тулгуурласан илтгэл хэлбэртэй байж болно.
- Хэрэв багаар ажилласан бол нэг багт 2 хүртэл оюутан байна.
- Эрдэм шинжилгээний илтгэлийн нүүр хуудсанд дараах мэдээллийг бичнэ. Үүнд:
- Илтгэлийн нэр
- Зохиогчийн овог нэр
- Сургууль, салбарын нэр
- Холбоо барих утас, электрон шуудангийн хаяг
- Удирдагч багшийн нэр, эрдмийн цол зэрэг
- Үндсэн хуудсуудад Header&Fooder ашиглахгүй байхыг анхаарна уу
- Бүтээл нь ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих стандартыг баримтална.
Холбоос:
http://www.must.edu.mn/static/uploads/files/hawsralt1-2.pdf
Дөрөв. Хурлын зохион байгуулалт
- Оролцох их дээд сургууль, оюутнууд мэдүүлгээ 2019 оны 3-р сарын 25-ний дотор ayush@must.edu.mn, gunbileg@must.edu.mn мэйл хаягаар илгээнэ. Мэдүүлэгт:
- Оюутны овог нэр
- Оюутны мэргэжил, курс, код
- Холбоо барих утас, email хаяг
- Удирдсан багшийн нэр
- Удирдсан багшийн цол зэрэг, албан тушаал
- Илтгэлийн материалыг цаасаар болон файлаар 2019 оны 4-р сарын 1-ний Даваа гарагийн 18.00 цаг хүртэл Бизнесийн Удирдлага Хүмүүнлэгийн Сургуулийн 204 тоотод хүлээн авна.
- Оролцогч сургуулийн хураамж илтгэгчийн тооноос үл хамааран 100000 төгрөг байна.
Эрдэм шинжилгээний хурал хоёр шаттай зохион байгуулагдана.
- 1-р шат: Тусгайлан байгуулагдсан Комисс 1-р шатны шалгаруулалтыг 2019 оны 04-р сарын 4-ний Пүрэв гарагт зохион байгуулна.
- 2-р шатанд нийт 10 илтгэл шалгаруулах ба эцсийн шалгаруулалт 2019 оны 04-р сарын 10-ны Лхагва гарагийн 14.00 цагт Бизнесийн Удирдлага Хүмүүнлэгийн Сургуулийн 205 тоотод эхэлнэ.
Шагнал, урамшуулал
- Тэргүүн байр - 1 мөнгөн шагнал, цом, диплом
- Дэд байр - 2 Тус бүр мөнгөн шагнал, диплом, үнэ бүхий зүйл
- Гутгаар байр - 2 Тус бүр мөнгөн шагнал, диплом, үнэ бүхий зүйл
- Шагналт байр - 5 Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
- Эхний 5 байрын удирдагч багш нарт өргөмжлөл, үнэ бүхий зүйл олгоно.
Уралдааныг зохион байгуулагчид
- ШУТИС-ийн Бизнесийн Удирдлага Хүмүүнлэгийн Сургууль, Бизнесийн удирдлагын салбар
- “Залуу судлаачдыг дэмжих сан”
- “Бэхи цолтон” ТББ
Холбоо барих хүмүүс, утас:
ШУТИС, Бизнесийн Удирдлага Хүмүүнлэгийн Сургууль, Бизнесийн удирдлагын салбар 204 тоот өрөө,
А.Аюуш, утас: 88827779, Электрон шуудан:
ayush@must.edu.mn
Ц.Гүнбилэг, утас: 99185753, Электрон шуудан:
gunbileg@must.edu.mn
Г.Тунгалагтуяа, утас: 91113700
Ч.Нямбаяр, утас 99120181