“ТОЁОТО-ШУТИС” Сургалтын сангийн тэтгэлэгт хөтөлбөр
Монгол, Япон улсын хамтын ажиллагааны хүрээнд 1998 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Япон улсын Тоёота Корпораци болон Техникийн их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулсан.
“Тоёота-Мотор корпораци”-аас ШУТИС-д хандивласан хөрөнгөөр “ТОЁОТО-ШУТИС” Сургалтын санг үүсгэн байгуулсан бөгөөд сурлага, сахилга батаар тэргүүний, амьдралын боломж муутай, төлбөрийн чадамжгүй оюутнуудыг сурч боловсрох боломжоор нь хангахад тус тэтгэлэгийн гол зорилго оршидог.
Тавигдах шаардлага:
- ШУТИС-д амжилттай суралцаж буй бакалаврын 3, 4-р курсын оюутан байх
- 3.2-оос дээш голч дүнтэй байх /4 улирал дараалан амжилттай суралцсан байх/
- Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, cургалтын төлбөрийн хувьд санхүүгийн дэмжлэг шаарлагатай оюутан байх;
- Онцгой авьяастай, техник сэтгэлгээтэй, эрдэм шинжилгээний хурал, олимпиад, мэргэжлийн уралдаан, тэмцээн, урлаг спортын арга хэмжээнд идэвхитэй оролцдог байх
Бүрдүүлэх материал:
- Анкет /Энд дарж орно уу/ http://202.5.195.20/StudentApp
- Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатаар баталгаажуулах шаардлагагүй/;
- Профессор багшийн тодорхойлолт;
- Сургуулийн болон дүнгийн албан ёсны тодорхойлолт /нийт суралцсан хугацааны голчийг улирал түс бүрээр гарган дэд захирлаар баталгаажуулах/
- Хорооны тодорхойлолт /гэр бүлийн гишүүдийн тоо, өрхийн орлогын тухай мэдээлэлийг багтаана/
Жич: Орон нутгийн оюутнууд тодорхойлолтоо nyamdolgor@must.edu.mn цахим шуудангаар илгээх боломжтой.
- Гэрчилгээ, сертификат, өргөмжлөлийн хуулбар /нотариатаар баталгаажуулах шаардлагагүй/ -Зөвхөн оюутан байх хугацааны амжилтыг тусгасан байх
Анкет болон холбогдох материалыг нүхтэй уутанд хийж 2018 оны 10-р сарын 26-ны өдрийн 17:00 цаг хүртэл ШУТИС-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны /ШУТИС-ийн төв байрны 2 давхарт 218 тоот/-д хүлээн авна.
Жич: Хугацаа хоцорсон болон дутуу материалыг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.
ГАДААД ХАРИЛЦАА ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА
11-329081