ШУТИС нь Өмнөговь аймагт 2022 оны 5-р сарын 26-27 өдрүүдэд “Сургалт-Эрдэм шинжилгээ-Үйлдвэрлэлийн цогцолбор” байгуулах төсөл, мэргэжил сурталчлах өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.
ganbii
Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон засгийн газрын кабинетийн гишүүд, аймгийн удирдлага, аймгийн ЕБС-ийн багш, сурагчид өргөнөөр оролцож сонирхлоо. БуХС нь өөрийн хэрэгжүүлж буй олон улсад болон дотоодод магадлан итгэмжлэгдсэн, Япон улсад мэргэжлийн дадлага хийх, олон улсын хамтарсан хөтөлбөрүүд болох бизнесийн удирдлага, менежмент, аялал жуулчлал, нийгмийн салбарын мэргэжлүүдээ сурталчлан таниулах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.