ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ.
ganbii

Нийслэлийн Архивын газар ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуультай “Санамж бичиг” байгуулав.
Тус сургууль нь БНСУ-ын Засгийн Газрын Судалгааг дэмжих сангийн санхүүжилт бүхий “Соёлын биет өвийг хадгалах, хамгаалах мэргэжилтэн бэлтгэх төсөл”-ийг Конжу-ийн Үндэсний их сургуультай хамтран 7 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болсон байна.
Санамж бичгийн хүрээнд нийслэлийн архивын сан хөмрөгт хадгалагдаж буй цаасан суурьт баримтыг сэлбэн засаж, сэргээн шинэтгэх төсөл боловсруулж “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын технологийн магистрын зэрэг олгох сургалт”-ын дадлага, туршилтын түшиц төв болгох, мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр хамтран ажиллахаар болов.