2021 оны 12 сарын 23-нд ШУТИС-ийн Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Нийгмийн ухааны салбарын эрхлэгч Я.Төгөлдөр, Нийгмийн ажил хөтөлбөрийн дэд профессор Н.Нямдорж нар Монгол Улсын засгийн газрын ХНХЯ-ны сайд А.Ариунзаяатай уулзалт хийлээ.
Уулзалтаар ШУТИС-ийн “Нийгмийн ажил” хөтөлбөрийн өнөөг хүртэл хөгжиж ирсэн түүх, онцлогийг танилцуулж, энэ салбарын анхдагч сургуулийн хувьд өнгөрсөн 20 жилийн турш хийж гүйцэтгэсэн үүрэг, хувь нэмрээ тодотгож ярилцав.
Цаашид нийгмийн хамгааллын салбарт ажиллаж байгаа мэргэжлийн боловсон хүчний байр суурь, хөдөлмөр эрхлэх нөхцөл бололцоо, албан тушаалын тодорхойлолт, мэргэжлийн үнэ цэнийг өсгөх талаар санал солилцож, салбарын яамтай ШУТИС-ийн Нийгмийн ажил хөтөлбөр нь бодлого, хэрэгжилтийн бүх түвшинд идэвхтэй хамтран ажиллахаар боллоо.
Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны сайд А.Ариунзаяа, Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа нар бидний саналыг хүлээн авч 2022 оны 4 сард Нийгмийн ажилтны нэр хүндийг өсгөх талаар үндэсний чуулган зохион байгуулахаар тохиролцож, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурахаар болов.
Нийгмийн Ухааны Салбар