БУХС-ийн багш, ажилтнууд шагнагдлаа
ganbii
Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн сургуулийн эрдэмтэн багш, ажилтан та бүхэндээ Боловсрол шинжлэх ухааны салбар үүсч хөгжсөний 100 жил, Монголын багш нарын баярын 55 дахь өдөр, Дэлхийн багш нарын 27 дахь өдрийн баярын мэндийг хүргэе.
2021.10.05-ны өдөр Боловсрол Шинжлэх ухааны сайдын тушаалаар боловсролын салбарыг хөгжүүлэх үйл хэрэгт оруулсан хувь нэмэр, ажлын үр дүнг нь үнэлж, Монгол улсын Засгийн газрын шагнал “Боловсролын тэргүүний” ажилтнаар тус сургуулийн Нийгмийн ухааны салбарын ахлах багш, доктор Д.Цогзолмаа, Технологийн менежментийн салбарын ахлах багш П.Одмаа, Боловсрол, Шинжлэх ухааны яамны “Жуух бичгээр” хичээлийн зохицуулагч Ц.Дарьсүрэн, Хүмүүнлэгийн ухааны салбарын багш Б.Бат-Эрдэнэ, НЗДТГ-ын “Нийслэлийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр Бизнесийн удирдлагын салбарын ахлах багш, доктор Ц.Энхчимэг, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр НУС-ын ахлах багш, доктор А.Болормаа, “Хүндэт тэмдэг”-ээр Технологийн менежментийн салбарын  ахлах багш, доктор Б.Баттулга, Бизнесийн удирдлагын салбарын багш С.Соёл-эрдэнэ, Хүмүүнлэгийн  ухааны салбарын багш, доктор А.Ариунболд, Нийгмийн ухааны салбарын ахлах багш, доктор Н.Нямдорж нар тус тус шагнагдлаа.
Эх орныхоо ирээдүй хойч үеийг дэлхийд өрсөлдөх чадвартай Монгол иргэн болгон хөгжүүлэхийн төлөөх их үйлсэд тань амжилтын дээдийг ерөөе!
 
 
Сайн багшийн гар дээр маргаашийн нар манддаг.