ШУТИС-ийн БуХС-ийн Нийгмийн ухааны салбарын “Төрийн удирдлага” хөтөлбөрийн багш, оюутнуудын санаачилгаар “Ажлын дараах албан хэрэгч уулзалт” цахим хэлэлцүүлэг “XXI зууны төрийн албаны мэдлэг, чадвар, хандлага” сэдвийн хүрээнд 2021 оны 05 сарын 14-ны өдөр амжилттай зохион байгуулагдав.
Хэлэлцүүлгийн зорилго нь “Төрийн удирдлага” хөтөлбөрийн оюутнуудын мэргэжлийн итгэл үнэмшил, мэдлэг, чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн. Цахим хэлэлцүүлэгт Нийгмийн ухааны салбарын эрхлэгч, дэд профессор Я.Төгөлдөр болон хөтөлбөрийн багш нар, оюутнууд, магистрантууд, зочин илтгэгчээр менежментийн зөвлөх багш, доктор, дэд профессор Р.Бадралмаа, Этүгэн их сургуулийн багш Н.Отгонбаяр нар оролцлоо. Зочин илтгэгч доктор, дэд профессор Р.Бадралмаа “Төрийн албаны удирдах ажилтны орчин үеийн арга барил” сэдвээр, докторант Н.Отгонбаяр “Төрийн захиргааны орчин үеийн онолын үзэл баримтлал, чиг хандлага” сэдвээр лекц уншиж, оюутнуудын сонирхсон асуултад хариулж, санал бодлоо солилцов.
Энэхүү цаим уулзалт, хэлэлцүүлэг нь ХХI зууны төрийн албан хаагчийн чадамж, ажлын байранд тавигдах шаардлага, мэргэжлийн онцлог, төрийн захиргааны орчин үеийн чиг хандлагын талаар, мөн хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагаа, судалгаа шинжилгээний ажлын чиглэлээр хамтран хэлэлцсэн үр дүнтэй ажил боллоо.
Хамтран ажилласан эрдэмтэн багш, зочид, оюутнууддаа баярлалаа. Цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.